Соёлын төвд нас барсан иргэн согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ

Соёлын төвд нас барсан иргэн согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ
“Төв аймгийн Борнуур сумын хуучин соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 12-13 цаг орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ. 
 
Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.