Усанд живж байсан иргэдийг аварчээ

Усанд живж байсан иргэдийг аварчээ
Налайх дүүргийн нэг дүгээр хороо, "Аав мод" амралтын газраас урд зүгт Туул голд 23 настай, 8 настай хоёр эмэгтэй мөнгөлөг гудастай усанд осолдож, живж байсныг завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 17 цагийн орчимд иргэдийг уснаас эсэн мэнд гарган, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна. 
 
Иймд: 
-Баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх
-Гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх\
-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд зөвлөлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.