"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" ЮНЕСКОГИЙН дэлхийн өвийн жагсаалтад бүргэгдлээ

"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" ЮНЕСКОГИЙН дэлхийн өвийн жагсаалтад бүргэгдлээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
b499ba12846b43da8f26d99096b0226c
fe96e0e13f64450e8aa868b6803d8b27
Хүннүгийн эзэнт гүрэн нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хүчирхэг төр улс байсан нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан юм.
a3126300c7974f77aa82e07c6358b99a
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд Ноён уул, Гол мод-1, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Чихэртийн зоо гэсэн зургаан дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан.
 
Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон баг бүрэлдэхүүнийг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ:
638c6142c6704388bee67b8ded726823
-Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, Хүннүгийн эзэнт гүрний түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.