Иргэдэд үйлчлэх "Явуулын оффис" ажиллаж эхэллээ

Иргэдэд үйлчлэх "Явуулын оффис" ажиллаж эхэллээ
 
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2a71c3b48c164869b0bc0d4c6f5da192
Энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “Явуулын оффис”-ыг ажиллуулж эхэлсэн байна. 
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах долоон буудлын эцэс \10:00-12:00\, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. 
63b384093a4c49d9ae5fe30fcebb169e
Иргэд энэхүү явуулын оффисоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг байгууллагатай холбоотой лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө болон "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.