Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
 
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд муу, 40 гаруй дунд байна.
 
Үүнд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу.
 
Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байгааг ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.