БНХАУ-ын талд гарсан гал тул мэдээлэл өгөх боломжгүй гэв

БНХАУ-ын талд гарсан гал тул мэдээлэл өгөх боломжгүй гэв

БНХАУ-ын Эрээн хотын боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатсан бичлэг цахим орчинд тархсан. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар хэт халалтын улмаас гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн гал гарсан газарт байсан иргэн өөрийн цахим хуудастаа шууд дамжуулалт хийх үеэрээ ойролцоогоор зургаан ачааны автомашин ачаатайгаа шатсан талаар мэдээлсэн. Уг галын талаар холбогдох байгууллагаас тодруулахад, "Замын-Үүдийн гаальд биш, БНХАУ-ын талд гарсан гал учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.