Аймгийн наадамд барилдсан дөрвөн бөхийн сорьцод нарийвчилсан шинжилгээ хийж байна
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.

Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)
2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)
3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадам)
4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)
5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)
6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
7. Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадам)
Мөн дараах дөрвөн тамирчны сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн TD2022IRMS техникийн баримт бичгийн шаардлагын дагуу GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна. Энэхүү шинжилгээнд хамруулж байгаа нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн техникийн баримт бичгийн шаардлагын дагуу лабораториос нэмэлтээр хийдэг шинжилгээ юм. Үүнд:
1. Мөнгөнцоожийн Мягмарцэрэн
2. Бярваагийн Ганбат
3. Жаргалсайханы Буянхишиг
4. Даваадоржийн Төгсбаатар
Нийт 80 сорьцын шинжилгээний эцсийн хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:
- Баянхонгор аймаг
- Булган аймаг
- Дархан-Уул аймаг
- Дорноговь аймаг
- Дорнод аймаг
- Орхон аймаг
- Сэлэнгэ аймаг
- Увс аймаг
- Хөвсгөл аймаг
- Хэнтий аймаг
- Багануур дүүрэг
- Багахангай дүүрэг.
Шинжилгээ үргэлжилж байгаа нь тухайн сорьцод заавал хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд лабораторийн шинжилгээ бүрэн дууссаны дараа эцсийн хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.