🔴13 болон таван настай хоёр хүүхдийг 108 хүүхэд хамгааллын төвд хүргэжээ

🔴13 болон таван настай хоёр хүүхдийг 108 хүүхэд хамгааллын төвд хүргэжээ

Цахим орчинд бага насны хүүхдийг хүчирхийлж, дарамталж, "Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй шүү дээ" хэмээн ярьж байгаа залуугийн яриа цахим орчинд цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, 13 болон таван настай хоёр хүүхдийг "108" хүүхэд хамгааллын төвд хүргэж, хамгаалалтад авсан байна. 

Урьдчилсан байдлаар хүүхдүүдийн ээж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, хамааралтай нөхцөл байдал тогтоогдсон тул хүүхдүүдийг хамгаалалтад авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.