Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
 
Олон улсад геополитикийн бэрхшээлтэй байдал үргэлжилж буй энэ цаг үед газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд техник, тоног төхөөрөмж, технологийн багц байгууламжууд үе шаттайгаар нийлүүлэгдэж, угсралтын ажил өрнөж байна.
 
Хоёр сарын өмнө Атмосферийн нэрлэгийн цамхагийг (CDU Column) үйлдвэрийн талбайд хүлээн авсан бол энэ удаад Энэтхэгт үйлдвэрлэгдсэн Вакуум нэрлэгийн цамхаг (VDU Column) Арабын тэнгисийн Мумбайн боомтоос далайгаар тээвэрлэгдэн БНХАУ-ын Тяньжин боомтод бууж, хүнд даацын ачааны машинаар Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд авчирсан байна. 
Дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн өндөр ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад УИХ, Засгийн газраас онцгой анхаарч холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна.
 
Мөн дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд Петрочайна компанитай үүсээд байсан 30-аад жилийн маргааныг шийдвэрлэх тусгайлсан эрх зүйн орчин бий болгож маргааныг шийдвэрлэж олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.