Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо.

Хуралд оролцогч эрдэмтэн судлаачид Монгол Улс Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем зэрэг дэвшилтэт технологийг бодлого, шийдвэр гаргалтад өргөнөөр ашиглах шаардлагатайг тодотгож байна.

Мөн Монгол Улс НҮБ-ын Сендайн үйл ажиллагааны хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг тууштай дэмжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцолсон юм.
Шадар сайд олон улсын эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.