🔴Автомашиныг тэгш сондгой, дугаараар зорчуулна

🔴Автомашиныг тэгш сондгой, дугаараар зорчуулна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарчээ. 
 
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ жил анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ үеэр дэлхийн 197 улсын төлөөллийг нэг дор цуглуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын шийдвэр гаргах өндөр түвшний олон улсын форум юм.
 

Одоогийн байдлаар тус форумд 4500 хүн хуралд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өдөр тутам нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнтэй холбогдуулан автозамын түгжрэл үүсэхээс сэргийлэн 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл нийслэлд автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгой улсын дугаарын зохицуулалтаар явуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.