Бүх тоглолтууд шигшээ тоглолт мэт өрсөлдөөнтэй явагдаж байна
Мэргэжлийн снукер биллиардын Шанхай Мастерс тэмцээний шилдэг 16 тамирчны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Шөвгийн 16-гийн гол тоглолтуудын тойм мэдээллийг хүргэж байна:
Дэлхийн аваргуудын дуэлд Кайрен Уилсон илүүрхлээ
Аваргын титмээ хамгаалагч Кайрен Уилсон болон Шанхай Мастерсын таван удаагийн аварга Ронни О'Салливан нарын супер тулаан хүлээлтэд бүрэн хүрлээ.
-
Ронни тоглолтын явцад цувралаар 3 удаа зуугаас дээш оноо (131, 111, 100) авч, зодог тайлах болоогүй гэдгээ баталсан ч Уилсон тоглолтын хэмнэлийг гартаа авч, сэтгэл зүйн асар их тэвчээр заан 6:4 харьцаагаар ялалт байгуулав.
-
Ийнхүү снукерийн "Хаан" Ронни тэмцээнээс хасагдаж, Кайрен Уилсон аваргын цомоо хамгаалах замаа амжилттай үргэлжлүүлж байна.
Финалын тоглолт мэт шийдвэрлэх өргүүд
Шөвгийн 16-д өрсөлдөөн туйлдаа хүрснийг батлах мэт хэд хэдэн тоглолт 6:5 онооны харьцаагаар шийдэгдлээ:
-
Марк Уильямс 6:5 Крис Вейклин: Уэльсийн ахмад мастер Марк Уильямс цохилтуудаа оновчтой болгож, Вейклины эсрэг туршлага заан ялалт байгууллаа.
-
Жон Хиггинс 6:5 Дек Лисовски: Шотландын домогт Жон Хиггинс Лисовскийн ширүүн довтолгоог хааж, сүүлчийн бөмбөг хүртэл өрнөсөн өрсөлдөөнд хожил авлаа.
-
Шон Мөрфи 6:5 Чжоу Юэлун: Нэгдүгээр шатанд Марк Сэлбиг буулган авсан Чжоу Юэлун дэлхийн аварга Шон Мөрфигийн эсрэг дахин нэг сенсаац тарихад ойрхон байсан ч Мөрфи сүүлчийн боломжоо алдалгүй ашиглаж, шөвгийн 8-д үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.