Усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэнэ

Усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэнэ
 
Өнөөдөр (2026.07.30) Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 
 
Усархаг борооны улмаас:
 
-Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
-Үер буух эрсдэл үүсэх
-Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
-Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.
 

Иймд иргэд та бүхэн:

-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
-Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.