Хоногийн хугацаанд халаасны хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр нийт 2166 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнд зөрчлийн шинжтэй 656, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна. Мөн залилах 11, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 68, хулгайлах 10 хэрэг зөрчил бүртгэгдсэн байна.
Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, гурван хэргийг нөхөн илрүүлсэн байна. Түүнчлэн 74 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.