Учраа бөхөө тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ

Учраа бөхөө тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
Баянхонгор аймгийн 85 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Д.Цэрэнтогтох аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодсон билээ.
 
Барилдааны дараа улсын начин Д.Цэрэнтогтох тахимаа өгөх үеэрээ учраа бөхийнхөө нуруу, дагз руу тохойлдсон үйлдэл нь бичлэгт үлдэж, олон нийтийн сүлжээнд тархсан юм. 
 
Уг үйлдлийг олон нийт Монгол бөхийн хамгийн эрхэм үнэт зүйл болох ёс жудагт харшилсан хэмээн шүүмжилж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.