Таван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна

Таван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна

Улаанбаатар хотод 2025-2026 онд Чингэлтэй дүүргийн 3,815Баянгол дүүргийн 1,185 айл, нийт 5000 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаагуур ашиглаж байна.

Монгол инженерүүдийн хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь олон улсын стандарт хангасан, хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай, аюулгүй ажиллагааны түвшин сайн, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай гэдгээрээ давуу талтай. Энэ онд найман зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэж байна.

Мөн нийслэлийн 117 дугаар сургуулийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн нь гэр хорооллын 1000 гаруй янданг буулгасантай дүйцэх үр нөлөөтэй ажээ. Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтаар шийдсэнээр орон тооашиглалт, ахуйн зардал хэмнэхээс гадна орчны бохирдлыг багасгаж, хүүхдүүдийн сурах орчинд сайнаар нөлөөлөх боломжтой.

Нийслэлд нүүрсээр галладаг усан халаалтын 69 зуухыг шингэрүүлсэн хийнд шилжүүлэх шаардлагатай байгааг БОУАӨЯ мэдээлэв.

Улаанбаатар хотод хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 

1b6c229ed657b2106bbdcc92501e76a2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.