Дэлхийн алдарт уулчин Нирмал "Нимс" Пуржа Броуд оргилд болсон цасан нурангийн улмаас амиа алджээ

Дэлхийн алдарт уулчин Нирмал "Нимс" Пуржа Броуд оргилд болсон цасан нурангийн улмаас амиа алджээ
Пакистаны Каракорумын нуруунд орших 8,051 метрийн өндөртэй Броуд оргилд долоодугаар сарын 30-ны өдөр болсон хүчтэй цасан нурангийн улмаас дэлхийн алдарт уулчин, Балбын иргэн Нирмал Пуржа болон нийт 10 уулчин амиа алдсан талаар экспедицийн баг мэдээллээ.
 
Ослын дараа Пакистаны армийн нисдэг тэрэг болон аврах багууд хэдэн өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан ч цаг агаарын хүнд нөхцөл ажиллагаанд саад болжээ.
“Нимс” буюу Нирмал Пуржа нь дэлхийн 8,000 метрээс өндөр 14 оргилыг зургаан сар зургаан хоногийн дотор авирч дэлхийн дээд амжилт тогтоосон, мөн "14 Peaks: Nothing Is Impossible" баримтат киногоороо дэлхийд танигдсан уулчин юм.
 
Энэхүү эмгэнэлт явдал уулын спортын ертөнцөд томоохон гарз болоод байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.