Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээн эхэллээ

Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээн эхэллээ

Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээний нээлт өчигдөр болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцон, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүсэв.

Нээлтийн үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын триатлоны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, насны ангилал, төрөл тус бүрээр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулан, оролцогчдын хүрээ өргөжиж, тамирчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж байгааг онцоллоо. 

d99096e2b7befd8eed06bee482708d23

Тэрбээр тус тэмцээн нь улсын аварга тамирчдыг тодруулахаас гадна олон улсын тэмцээнд эх орнооноо оролцох шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, үндэсний шигшээ багийн нөөц, залгамж халааг бэлтгэх, “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Триатлон нь усанд сэлэлт, дугуйн спорт, гүйлт гэсэн гурван төрлийг хослуулсан, тамирчнаас тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл болон уралдааны зөв тактик шаарддаг олимпын спортын төрөл юм.

Тус спорт нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудыг спортоор дамжуулан төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Мөн тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж буй Монголын триатлоны холбоо, шүүгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлэв.

Түүнчлэн нийт тамирчдад спортын ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн, ур чадвар, тэсвэр хатуужлаа бүрэн дайчилж, хувийн дээд амжилтаа ахиулан, үзэгч олонд өрсөлдөөний соёл, спортын тэмүүллийг харуулан амжилттай оролцохыг хүслээ. 

1794212145c81d842ff6d55e8a58462e

 

2d04c0b39a8f93b7ad69e016cb599880

 

17b9e0918a3f1bd8955ff62fa5a86b29

 

856d4023114bef4ccd6e97f02bcb53ec

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.