Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шийдвэрлэлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шийдвэрлэлээ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
 
Тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.
 
Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг. Үүнд: 
 
-Хүн амын амьжиргааны доод түвшин
-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-Инфляц зэрэг болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.