"Дуучин Г.Энэрэлд олон жил хүчирхийлүүлсэн" гэх эмэгтэй 20 сая төгрөг нэхэмжлэв

"Дуучин Г.Энэрэлд олон жил хүчирхийлүүлсэн" гэх эмэгтэй 20 сая төгрөг нэхэмжлэв

Оюунцэцэг овогтой Танан гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан "Опозит" хамтлагийн дуучин Г.Энэрэлд олон жилийн хугацаанд удаа дараа хүчирхийлүүлж, хүнд гэмтэл авсан хэмээн мэдэгджээ. 

Тэрбээр "Намайг Оюунцэцэг овогтой Танан гэдэг. Энэ нийтлэлийг бичихэд надад амаргүй байна. Олон жилийн турш болсон зүйлсээ дотроо тээж, тэвчиж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэж хичээсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр болсон бүхнийг үнэнээр нь хэлэх шаардлагатай болсон гэж үзэж байна.

Миний бие Гэрэлцогт овогтой Энэрэлд (Опозит хамтлагийн дуучин Энэрэл) удаа дараа зодуулж, үүний улмаас олон удаагийн хүнд гэмтэл авсан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ зодуулж, эгэмний яс хугарсан. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Корфорайт зочид буудалд зодуулж, аарцагны доод яс хугарч, гуяны зөөлөн эд хүндээр бяцарсан. 2023 оны 3 дугаар сард дахин зодуулж, хөлний савхан яс хугарсан. Тухайн үедээ гэмтлээ мэдэлгүй удаан явснаас болж яс буруу бороолж эдгэсэн. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүүр хэсэгтээ цохиулж, хамрын таславч муруйлттай болж, хамрын самалдаг хөөж хавдсан бөгөөд үүний улмаас хагалгаанд орох заалт хүртэл тавигдсан. Эдгээр нь зөвхөн миний биеийн хамгийн ноцтой гэмтлүүдээс дурдсан нь.

Үүнээс гадна би 20–30 орчим удаагийн зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Өөрөөр хэлбэл энэ нь нэг удаагийн маргаан, нэг удаагийн зодоон байгаагүй. Олон жилийн турш давтагдсан хүчирхийллийн улмаас миний бие эрүүл мэндээрээ хохирч, амьдралын минь хэвийн байдал алдагдсан. Би энэ хугацаанд зөвхөн биеийн өвдөлтийг тэвчээгүй. Өвдөж байсан ч хичээлээ хийх, сурах, ирээдүйгээ бүтээх гэж хичээсэн. Гэхдээ дахин дахин авсан гэмтэл, эмчилгээ, өвдөлт, айдас, сэтгэл санааны дарамт нь миний амьдралд маш хүндээр нөлөөлсөн. Суралцах, ажиллах, хэвийн амьдрах боломж минь хүртэл хязгаарлагдсан мэт санагдаж өөдийг хүртэл маш их шаналалтайгаар явж ирлээ.

Би хэн нэгнийг гүтгэх, нэр төрд нь халдах, олон нийтийг турхирах зорилгоор энэ нийтлэлийг бичээгүй. Би өөрт учирсан хохирол, хор уршгийг үнэнээр нь олон нийтэд хүргэж, шударга ёсыг хүсэж байна.Эдгээр гэмтлийн улмаас учирсан эмчилгээ, цаашдын эрүүл мэндийн асуудал, амьдралын хэвийн байдал алдагдсан байдал болон сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан үзэж, 20,000,000 (хорин сая) төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байгаа.

Би өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг мартаж, юу ч болоогүй мэт амьдрахыг олон удаа хичээсэн. Гэхдээ миний бие дээр үлдсэн сорви, буруу бороолсон яс, хагалгаанд орох шаардлагатай болсон хамар, өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа эрүүл мэндийн асуудлууд надад маш хүнд тусч байна. Би өшөө авах гэсэнгүй ээ, энэ хүнийг харлуулах ч сонирхол байхгүй, зөвхөн надад өнгөрсөнд учруулсан хохирлын мөнгөө өгнө гэсэн амлалтандаа хүрэхгүй, холбоо барихгүй байгаа учраас үүгээр дамжуулж өөрт нь хүргэх гэсэн юм. Гэр бүл болон хамаатан садан, найз нөхөд маань энэ байдлыг мэдээгүй өнгөрч байсан ба маш олон зурагнаас сонгон хамгийн олон нийтэд ил гаргаж болох зүгээр зургийн хамт нийтэллээ" гэжээ. 

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл нь /2026.03.09/ найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан юм. 

Тодруулбал, Г.Энэрэл нь өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард өөрийн найз охин болох Н-ын биед халдсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг /2026.03.09/ өдөр хэлэлцээд Г.Энэрэлийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна. 

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан зэрэгт холбогдож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байжээ. 

 

Сэтгэгдэл (28)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 1 сар, 2 долоо хоног
20 cая бага бнаа. нэмэгдүүлээчээ.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Доод тал нь 50сая нэхэмжлэх хэрэг байна даа. Гэвч үнэн л бол‼️‼️‼️
Өөө 1 сар, 2 долоо хоног
Ямар хямдхан үнэлж байна аа.
Хуоан 1 сар, 2 долоо хоног
Зэрлэг адгуусыг юун хөнгөн шийтгэдэг юм.бэ. Ийм олон жил тамлуулаад байж л байдаг . Бүрэн бүтэн дээрээ салахгүй юугаа хийж эрэмдэг зэрэмдэг болоод байж байх гэж дээ. Өөртөө хайргүй, тэнэг ч гэмээр.
Хуоан 1 сар, 2 долоо хоног
Зэрлэг адгуусыг юун хөнгөн шийтгэдэг юм.бэ. Ийм олон жил тамлуулаад байж л байдаг . Бүрэн бүтэн дээрээ салахгүй юугаа хийж эрэмдэг зэрэмдэг болоод байж байх гэж дээ. Өөртөө хайргүй, тэнэг ч гэмээр.
Ээж 1 сар, 2 долоо хоног
Хүний үрийг хайрлана гэж авчраад харгислан зоддог гаж новшийг ялыг нь өгөөд явуулаачээ Үхсэний чинь дуучин Урлаг чам шиг яргачин архичингаар яахавдээ
Hh 1 сар, 2 долоо хоног
Энэрэл биш энэ охин нь тэгсэн байгаа шүү юмаа судалж байж сэтгэгдэл бич мал минь
Hh 1 сар, 2 долоо хоног
Энэрэл биш энэ охин нь тэгсэн байгаа шүү юмаа судалж байж сэтгэгдэл бич мал минь
Зочин 1 сар, 2 долоо хоног
200сая ч багадна, бие,сэтгэл санаа...
Чинзо 1 сар, 2 долоо хоног
Урлагт савсаг,хөнгөмсөг амьтад их бий.Иймэрхүү новшийг сайн хашраах хэрэгтэй.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Бие махбодын гэмтэл, зүй бус харьцаа нөхөн төлбөрийн асуудлыг. Нөхөн төлбөрийн хэмжээг 20 сая төгрөгөөр хязгаарлах бус, харин нотлогдсон эд хөрөнгийн хохирол, эмчилгээний зардал болон хуульд заасан эд хөрөнгийн бус (сэтгэл санааны) хохирлын дээд хязгаарт үндэслэн тогтоох хэрэгтэй. Үнэхээр л үнэн юм бол хамгийн үнэтэй боломжит эмнэлгийнх нь ханшаар тогтоолгоод хохирлоо барагдуулах хэрэгтэйшд
Илгээх 1 сар, 2 долоо хоног
Танан энэ дуучинтай ямар учраас олон жил холбоотой байсан юм бэ.гэр бүл байсан юм уу ажлын хамтрал юм уу ойлгомжгүй байна
Зочин 1 сар, 2 долоо хоног
Дуучин гэсэн гуншинтай, хийсэн бүтээсэн зүйлгүй хүчирхийлэгчид ямар их болчихоо вэ
Зочин 1 сар, 2 долоо хоног
Дуучин гэсэн гуншинтай, хийсэн бүтээсэн зүйлгүй хүчирхийлэгчид ямар их болчихоо вэ
Ахмад настан 1 сар, 2 долоо хоног
Эрүүл мэнд эрхэм маш бага мөнгө нэхэмжилжээ. Яасан аймаар дуучин вэ ийм дуучин байдаг юмуу урлагын хүн уян зөөлөн баймаар юм нөгөө нэг айхтар хип хоп ч билүү тэрний дуучин юм байхдаа.
Сайшаалт Ерөөлт 1 сар, 2 долоо хоног
..хичнээн мундаг авьяастай байлаа ч тэр хүн адгуус шиг байхын бол яг адгуус ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭНЭ..хүн биш адгуус..
Болд 1 сар, 2 долоо хоног
лаларын баньдыг шоронд нь явуулаач. Тэндээ жинхэн хүчирхийлэлийг мэдрэг.
ШИЙТГЭЛ 1 сар, 2 долоо хоног
Ярагчинд зохих ялыг нь өгөөсээ...МОНГЛЫН ШҮҮХ...
Зочин 1 сар, 2 долоо хоног
20сая бага байна.Хүнийг олон жил хүчирхийлчихээд шоронд ордоггүй байна.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Олон удаа тэвчих ямар шаарлага бн ! Тухайн үёд нь үзүүлж харуулж . арга хэмжээг нь цаг тухайд нь авахгүй дээ
Хүн 1 сар, 2 долоо хоног
Юун 20сая вэ эмчилгээнд юуч болохгүй шдээ наад нэхэмжилсэн дүн чинь багадаа 100сая шаардаач
Баагий 1 сар, 2 долоо хоног
Өө ямар дээрэлхүү юмбэ тэгээд 1 гар хүрэхэд л салах байсан юм бишүү
Зочин 1 сар, 2 долоо хоног
Олон удаагийн үйлдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ эгэл , хамрын таславч, хөлийн савхан ясыг хугалаад урьд нь мөн хүн зодож гэмтэл учруулсандаа шүүхээр шийтгүүлсэн давтан хэрэгтэй ийм танхай хүний өрөвч нинжин сэтгэлгүй хүн хогнуудыг ингэж өөгшүүлж тодгойг нь элж болохгүйдээ хэзээ нэгэн хүн ална үү дээ
Zochin 1 сар, 2 долоо хоног
Өмхий муу янхан гичийг өөрийг нь шоронд хий. Эр хүний толгойд хүрч үснээс нь зулгаадаг гичий бол хүн биш. Одооны биеэ үнэлэгч хүүхнүүд бүр эрчүүдийг мөнгө гэж хардаг болж.
Борька 1 сар, 2 долоо хоног
Зодуулан,зодуулан байж байх ямар хэрэгтэй юм бэ.Чамд ч бас асуудал байна.
зочин 1 сар, 2 долоо хоног
яргачин новшийг өөрийнх нь бүх ясыг бага багаар хугалж бяцалж мөн боовыг тасдаад шоронд насаар нь хорь
N 1 сар, 2 долоо хоног
Ymr sudlchad com bichtsgee hums mni 😅😂
Nergvi 1 сар, 1 долоо хоног
Odoonii hvvhnvvd ajil hiihgvi haana henees yu Salah we gl baij yddag bolj mongo nehehlere zalgaj yum bichij jvjeed baidag hvvhenvvd haa saigvi ajil hodolmor hii