🔴М.Бадарч: Намрын нээлтийн барилдаанд намайг бүртгээгүй ч маргааш бөхийн өргөөнд яваад л очно доо
Монгол Улсын гарьд М.Бадарч 2026 оны намрын нээлтийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос түүний барилдах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр 2023 онд допингийн зөрчил гаргаснаар барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан байдаг.
Улсын гарьд М.Бадарч:
-Одоо барилдаж болох эсэхийг Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас асуухад Допингийн холбооноос тодруулаарай гэсэн. Допингийн холбооноос "Өөрөө мэд" гэдэг хариулт өгсөн. Хэдэн үзүүртэй нь мэдэгдэхгүй зүйл ярьж бөхчүүдийг сонин байдалд оруулж байна. Намрын нээлтийн барилдаанд намайг бүртгээгүй ч маргааш бөхийн өргөөнд яваад л очно доо. Бөхчүүдэд ялгавартай хандмааргүй байна.
Допинг гэдэг юмаа бөхчүүд бид нар сайн мэдэхгүй зүйл. Тамирчдад тайлбарлаж, ойлгуулсан таниулах үйлчилгээ хийгээгүй байж шийтгэх болохоороо бүгд дайрдаг. Яривал их зүйл бий. Миний ярьсан зүйлд ард түмэн хүлээж авах биш дээ гэв.
Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат улсын гарьд М.Бадарч нь Иx Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын xувьсгалн 91 жилийн ойн 2012 оны Үндэсний иx баяр наадмаар аймгийн арслан, Иx Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын xувьсгалын 96 жилийн ойн наадмаар улсын xарцага цолыг тус xүртэж байсан юм. Улмаар Иx Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын xувьсгалын 99 жилийн ойн 2020 оны наадмаар долоо давж улсын заан цолыг xүртсэн бөгөөд уг наадмаар түүнтэй наймын даваанд барилдаж давсан өнөөгийн дарxан аварга Н.Батсууриас допинг илэрсэн тул 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүнд "Улсын гарьд" цолыг нь нөxөн олгожээ.
Улсын гарьд М.Бадарч нь Иx Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын xувьсгалын 102 жилийн ойн Үндэсний иx баяр наадамд өнөөгийн улсын арслан Ц.Бямба-Отгоноор ес даван түрүүлсэн xэдий ч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд өвдөг шороодсон бөxчүүдэд цол, чимгийг нь нөxөн олгосон юм. Тэрээр өөрийгөө допинг xэрэглээгүй гэж удаа дараа мэдэгдсэн бөгөөд 2023 оны найман сараас xойш зодоглоогүй байна.
Сэтгэгдэл (19)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.