🔴Ц.Магалжав: Улсын гарьд М.Бадарчийн асуудалд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл, ялгаварлан гадуурхалт байхгүй

AI хөрвүүлсэн
🔴Ц.Магалжав: Улсын гарьд М.Бадарчийн асуудалд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл, ялгаварлан гадуурхалт байхгүй

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав Улсын гарьд М.Бадарчийн допингийн маргаан, баяр наадмын үеэрх давааны найраа, бөхчүүдийн ёс зүй болон холбооны эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхиййллээ. 

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: 

-М.Бадарчийг 2023 оны Үндэсний их баяр наадмаар допингийн зөрчил гаргасан учраас наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр эрхийг нь хассан. Үүний дараа Спортын арбитрын шүүхээс мөн адил дөрвөн жилээр эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Эрх хассан байгууллага нь МҮБХ биш гэдгийг М.Бадарчид удаа дараа ойлгуулж хэлсэн. 

Допингийн зөрчил гаргасан тамирчдын эрхийг сэргээх, шийтгэлийг хөнгөлөх олон улсын болон дотоодын тодорхой дүрэм журам байдаг. Үүнд нэгдүгээрт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт гуйх. Хоёрдугаарт, Допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, бусад бөхчүүдэд сурталчилгаа таниулга хийх, хориотой эм бэлдмэлийг зарж ашиг олдог сүлжээг илчлэх зэргээр хамтран ажиллавал шийтгэлийн хугацааг 75 хувь хүртэл хөнгөлөх боломжтой байдаг.

Гэвч улсын гарьд М.Бадарчийн хувьд ярьж буй зүйл болон хийж буй үйлдэл нь зөрдөг, дүрэм журмын дагуу хамтран ажиллахгүй байгаа. Хууль дүрэмд байхгүй зүйлийг олон нийтийн давлагаагаар шийднэ гэж байхгүй. Бид ширэнгийн хуулиар биш, дүрэм журмаар амьдарч байгаа. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хүртэл наадмын өмнө 'Эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй' гэдгийг тодорхой хэлсэн. 

МОНАДА (Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага)-гаас А.Бадарчид "Өөрөө мэд" гэж хэлснийг шууд барилдаж болно гэж буруугаар тайлбарлаж байна. Олон улсын дүрмээр допингийн зөрчилтэй тамирчин спортын арга хэмжээнд оролцвол эрх хасах хугацаа нь давхар үржигдэж нэмэгддэг хатуу журамтай. 

Улсын гарьд М.Бадарчийн асуудалд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл, ялгаварлан гадуурхалт байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ асуудалд анхаарч, барилдуулах хууль эрх зүйн боломж байгаа эсэхийг судалж өгөхийг хүртэл асууж байсан. Гэвч М.Бадарч нь зарим нэг нэр хүнд олох гэсэн сэтгүүлчид болон хөндлөнгийн хүмүүсийн буруу зөвлөгөөнд автаж, байдлыг улам хүндрүүлж байна. 2023 онд сэтгүүлч А.Шинэбаяр гэх эмэгтэй түүнийг хатгаж асуусаар "Наадмын дэвжээн дээр 8-9 аймгийн төсөвтэй тэнцэх хэмжээний тэрбум төгрөг эргэлддэг" гэх үгийг өөрийнх нь амаар хэлүүлж, үндэсний бөх рүү шүлс хаяулах үйлдэл хийлгэсэн.

МҮБХ-ноос барилдах эрхээ хасуулсан бөхийн эрхийг дур мэдэн сэргээдэггүй, өмнө нь барилдсан бөхчүүд дандаа шүүх, арбитрын шийдвэрээр барилдсан. 

Сум, аймаг, улсын баяр наадмаар түрүүлэх бөх нь хэд хоногийн өмнө тодорхой болдог, бөхчүүд бүртгүүлчихээд барилддаггүй, 3-4 дүгээр даваанд мөнгөөр даваа наймаалцдаг, ам гаргаж өгдөг зэрэг асуудал нь дарга нар биш, бөхчүүд өөрсдөө хийж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаж байгаа. Иймд МҮБХ-ноос 2026 оны ес, 10 дугаар сард нээлттэй хэлэлцүүлэг хийж, зоригтой өөрчлөлтүүдийг санал болгоно. 

Авлигатай Тэмцэх Газар (АТГ) болон хууль хяналтын байгууллагууд энэ асуудал дээр ажиллахад эрх зүйн орчин дутмаг. Одоогийн Баяр наадмын тухай хуульд "ам авна, цол дуудна, цол өгнө" гэсэн заалтууд байдаг тул хуулийн байгууллага шууд оролцоход хязгаарлагдмал байдаг. Тиймээс МҮБХ-ноос "Спортын бооцоо, тааврын тухай хууль" (Betting law)-ийг батлуулах саналтай байгаа. Ингэснээр тохиролцсон бөхчүүдэд шууд хуулийн хариуцлага хүлээлгэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Ирэх 10 дугаар сард бөхийн өргөөнд Баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн гэв. 

Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 сар
Эрхийг сэргээх олон улсын болон дотоодын дүрэм журам аа бөхчүүд болон иргэдэд ил тод нээлттэй мэдээлдэггүй дутагдал байгаа юм биш үү Магалжав аа.Та допингийн зөрчил ижил гаргасан 10 гаруй бөхийн эрхийг харилцан адилгүй хугацаанд сэргээсэн талаар бөхчүүд болон иргэдэд ил тод мэдээлэх үүрэгтэй биш үү.
иргэн 1 сар
Бадарч Гарьдыг барилдах эрхийг нь сэргээх хэрэгтэй, олон бөхийн эрх сэргээгдсэн шүү
Zochin 1 сар
Барилдуулаач ялгаад байгаан биш үү бусдыг нь барилдуулчаад
Гал 1 сар
Заавал та нарын өмнө бөхөлзөж байж эрх сэргээлгэнэ юу байдаг юм өсөхбаярын хувьд зөөвөрлөхдөө алдаа гаргасан бна гээд бна бадарчынх адилхан гарсан ч юм билүү хэн мэдлээ
Иргэн Дондог 1 сар
За Магалжаваа Бадарч тэгсэн байдгийн байж Өсөхбаяр арслан яагаад барилдаад бгааг хэлнэ үү бас л 3 4жил хассан биздээ
Эр хүн 1 сар
Магалжав гэж Мангуужаваа гайхуулсан эргүү байдаг юм биш үү!!! Энэ новшийг зайлуулах цаг болсон!!!!
Аагий 4 долоо хоног, 1 өдөр
Магалжав авилга авдаг байх гэж харддаг шүү. Допингийн эсрэг төвтэй хамтарч допинг хэргэлсэн гэж дарамтладаг байж болзошгүй. Яагаад гэвэл допингийн эсрэг төвийн тэргүүн байсан Хатанбаатар эмч хүргэнтэйгээ бөхчүүдийг дарамталж авилга авдаг байсан нь нотлогдсон шүү дээ.