ШУУРХАЙ МЭДЭЭ: Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жилийн ял оноож, хорих анги руу ачлаа

ШУУРХАЙ МЭДЭЭ: Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жилийн ял оноож, хорих анги руу ачлаа

 Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. “Бако констракшн” компани нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ишдорж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Үүнд нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасан улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол, Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Далайхүү, Т.Энхмандах, Ц.Эрдэнэчимэг нар, прокурор НПГ-ын хяналтын прокурор Ц.Хулан, шүүгдэгч нар, тэдний гурван өмгөөлөгчийг байлцуулан хэлэлцээд А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцож,  нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.

Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасан, хоёр жил хорих ял оноов. Улмаар тэдний хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, өнөөдөр (2026.09.04)-өөс эхлэн хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргүүллээ. Өмнө нь тус шүүх А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарын хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байв. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцсэн, 10 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн асуудалд бодитоор дүгнэлт хийгээгүй гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаагаад байсан юм. Ийнхүү нэг бус эрүүгийн хэрэгт холбогдсон ч мултарч байсан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид шүүх ял оноолоо.

Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 сар
Баатарсүрэн нь спортын мастер мөн үү?
Очир 1 сар
Хүн дайрч алсан нь юм уу? 10 сая авилга юм уу? Ойлгохгүй байна.
Зочин 1 сар
Аль аль нь гэхдээ авилгал авсан хэрэгтээ л ял авч 1 биш удаагийн эрүүгийн хэрэг гсн бгааз
Зочин 1 сар
Аль аль нь гэхдээ авилгал авсан хэрэгтээ л ял авч 1 биш удаагийн эрүүгийн хэрэг гсн бгааз
Зочин 1 сар
МАН-аас Дундговийн Засаг даргаар томилогдож ирсэн, тэрбум тэрбумаар авлига авдаг Самданнямын Мөнхчулууны дэргэд гэмгүй амьтан байна хөөрхий
Новшийн төр 1 сар
УИХулгайчууд хэдэн тэрбумаар хусаж бхад насаар хорих ял өгөөч новшнуудаа. Жараахайнд бол даам юмаа, акулууд зүгээр л явж бна.
Zochin 1 сар
heregsehgyi bolgood ahiad shyyne gedeg bol zahialgatai gesen yg sh dee
Боюу 1 сар
Зөв 2. Одоо их хурлаас 2 намаас шударгаар явуул
Боюу 1 сар
Зөв 2. Одоо их хурлаас 2 намаас шударгаар явуул
Тэгшжаргал Аръяабазар 1 сар
Давтан бол шуу явхаас биш дээ хөөрхий муу хань минь🥲🥲🥲
Тэгшжаргал Аръяабазар 1 сар
Давтан бол шуу явхаас биш дээ хөөрхий муу хань минь🥲🥲🥲
гочоогийн ганболд 1 сар
5 удаагаар тус бүрдээ 10 сая авсан. тэдгээрийн заримыгаа хандив , зээл гээд цайруулсан. 2 ч удаа аймагтаа хурал хийх гээд , АТГ шүүх рүү бичиг явуулж байж хотод хурал хийлгэв. дээрээс нь татаас хийж байсан бүлгийн дарга асан ТОГТОХСҮРЭН нь мөн албан өрөөндөө 140 саяыг авч байгаад АТГ д баригдсан нь ч нөлөөлөв
Бүгд уншаарай 1 сар
Өмөөрч бгаа юм бишлдээ, гэхдээ арай шударга бус хандаад бх шиг, 10 сая төг хахууль аваад 12 жил, авилгын хэргээс хамгийн өдөр ял авч бгаа нь энэ байх, өчнөөн тэрбумаар идсэн, зүй бус зарцуулсан нөхдүүд тэгэхээд 40 саяаар ч билүү торгуулаад, эсүл хэдэн сарын хорих ял аваад гарч бсныг санаж байна. Шударга биш л шийдэж бна даа... Томчуул сугараал, жараахайнууд явж бдаг юмаа даа...
Зочин 1 сар
Ер нь бол зөв . Авилгалчидад маш том сургамж болог . Давхийн хурал ингэж шийдсэн бол одоо ганц шат буяу дээд шүүхэд хандах ганц л зам үлдсэн тэгэдээ тун найдваргүй дээ. Ер нь л бол авилгалийн хэрэгүүдийг хатуухан шийтгэх нь тун зөв
Лхасүрэн. 1 сар
10 сая төгрөгийн хахууль авсан хүн 12 жилийн ял авч байна. Болж байна. Хэдэн 1 тэрбум их наядаар нь идсэн хүмүүс. яагаад ялгүй яваад байна аа.
Баярцэрэн 1 сар
Яг үнэн шүү
Баярцэрэн 1 сар
Яг үнэн шүү
Б. ОЮҮ 1 сар
Тийм шүү эх орноо тонож зарж ирэгсдийг хэзээ ямар ял өгөх вэ
Б. ОЮҮ 1 сар
Тийм шүү эх орноо тонож зарж ирэгсдийг хэзээ ямар ял өгөх вэ
Mandahbayr 1 сар
Тогтох сүрэнгийн хулгайнууд илчлэгдээд даган баясагчид нь эхнээсээ хэргийг нь үүрээд шоронгийн зүг маршлаж байна гэж ойлгож болхоор байна даа
зочин 1 сар
126 гадна урд 76 хорих хүн алга уу Чааваас 10 сая шааж бгад баригдсан бол 10 тэрбумтангаа яах гэж бна Араас нь ачаач
Иргэн 1 сар
Ундармаа гишүүн асан нийгмийн даатгалын хэдэн тэрбумыг хусчаад ямар ч ялгүй гарсандаа
Ганбоолд 1 сар
Газрийн наймаа бол арай ток, гаанболд ббүр аймаар, 3лаа шалгуул ална2 гархгүй торноос
Зочин 1 сар
Өө10сая төгрөгний төлөө юу өчнөөн нүүрсний хулгайчдаа яахын бол...
Иргэн 1 сар
Авлига, хулгайд том жижиг, их багын ялгаа байдаггүй юм. Олон их наядын том хулгайчидаа яллаж чадахгүй байж гэж зарим нь өмөөрөөд байгаа бололтой. Хулгай л бол хулгай. Тэр олон их тэрбум, наядын хулгай чинь энэ жижгээс эхэлдэг юм. Барын зулзагийг бага дээр нь дар.
Дулмаа 1 сар
10.0 саяд 12жил 1сар арай их үү 340.0 тэрбумаар НД ийн сангийн мөнгө идсэн Ундармаа 40.0 сараар торгуулаад мөнгийг буцааж төрүүлээгүй нь ямар учиртай юм бол
Аръяабазар Тэгшжаргал 1 сар
Энэ ордонд байгаа хэдэн тэр бумаарна мдэж байгаа хулгай сайд нарыг ингээл явуулж чадахгүй юм даа
Uvurhangain irgen 1 сар
Yamar olig baih ve, hiran darga mini.
Uvurhangain irgen 1 сар
Yamar olig baih ve, hairan darga mini.