🔴УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд 126 гишүүнээс 81 гишүүн хуралд оролцлоо

🔴УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд 126 гишүүнээс 81 гишүүн хуралд оролцлоо

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 07-ний өдрийн 10.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулган энэ сарын 07-14-ний өдрүүдэд хуралдах юм. 

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганыг нээж үг хэллээ. Мөн 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдах бол 14.00 цагаас ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товложээ. 

Ээлжит бус чуулганаар голчлон 2026 оны төсөвт тодотгол хийхтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд:
 
• Нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах
• 2026 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах
• Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах
• Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах
• Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд багтаж байна.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.