🔴Б.Баярбаатар: Булган аймагт МАН-ын 30 гаруй гишүүн уулзалт хийсэн нь үнэн
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Мөн 14 цагт 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээс өмнө МАН-ын бүлэг доторх цөөнхийн тал буюу 30-ын талынхан Булган аймагт нууц уулзалт хийсэн, уулзалтаар Н.Учралын Засгийн газрыг унагах асуудал яригдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Төсвийн тодотголыг нэлээн орой хэлэлцэж байна гэж харж байна. 2.2 их наяд төгрөгийн алдагдал үүссэнийг хараад хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан болов уу. Нэг удаагийн орж ирж байгаа орлогоос усргал зардлыг тэлэх нь тийм ч оновчтой биш байх. Том зургаар нь харвал төсвийн реформ хийх шаардлагатай.
Бид намрын их ажлаас өмнө манай нутагт зочилж айраг уусан. Хэн ч байсан зуны дэлгэр цагт агаар салхинд гарч амарна шүү дээ. Үүнийг улстөржүүлэх хэрэггүй болов уу. Харин Засаг огцруулах талаар, хэн нэгнийг огцруулах тухай асуудал яриагүй. Гэхдээ ирэх оны төсвийн нөхцөл байдал болон өргөн барьсан төсвийн талаар санал бодлоо солилцсон зүйл бий.
Би амралтын өдөр бүр л Булган аймагт очиж ажиллаж, малчид иргэдтэй уулздаг. Малчид маань 'Бид гурилаа өндөр үнэтэй худалдаж авч хэрэглэж байгаа атлаа махаа яагаад энд хямд үнээр өгөх ёстой юм бэ' гэдэг асуудлыг хүртэл өнөөдөр ярьж байна. Аливаа асуудалд цензуртэй, цэгцтэй хандъя гэсэн санааг ялангуяа хөдөө орон нутгийн иргэд ярьж байна.
Өнгөрсөн хаврын тухайд ноолуурын ханш харьцангуй гайгүй үнэтэй байсан. Энэ удаадаа ч бас тодорхой түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байгаа.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.