🔴Н.Учрал: Боловсролын яам будилуу яриагаар биш, нотлох баримттай нь тайлбарлах хэрэгтэй

AI хөрвүүлсэн
🔴Н.Учрал: Боловсролын яам будилуу яриагаар биш, нотлох баримттай нь тайлбарлах хэрэгтэй

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 09-ний өдөр тус яамнаас олгодог хувьсах зардлын тухай хэвлэлүүдэд тайлбар өгөхдөө хоёр өөр утгатай зүйлс ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголд "Гэртээ ойрхон сургууль" нэршлээр 50 тэрбумын зардал суулгажээ. Үүн дотор хувийн сургуулиудад тоног төхөөрөмж, ширээ сандал авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг олгох боломжгүй гэж тэрбээр мэдэгдсэн ч байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд тараасан танилцуулагад Ерөнхий сайд Н.Учралын ээжийн нэр дээр бүртгэлтэй "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор суулгасан байсан гэх мэдээлэл өгсөн юм. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал дараах тайлбарыг өглөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: 

-Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Боловсролын яам баримттай ярих хэрэгтэй. Улсын сайд хүн ийм утгагүй юм хийнэ гэж байхгүй.

Боловсролын яам санхүүжилтийн асуудлаа олон нийтэд будилуу яриагаар биш, нотлох баримттайгаар, ил тод тайлагнах хэрэгтэй. Төсөвт суулгасан хөтөлбөрүүд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар олон нийтэд нээлттэй, тодорхой тайлбарлах нь зүйтэй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Мөн хувийн сургуулиудын хувьсах зардлын тухайд "Жил бүр хувьсах зардлыг сургуулиудын авч буй төлбөрийн хэмжээтэй уялдуулан олгодог. Тухайлбал, өндөр төлбөртэй сургуулиудад бус, суралцагчдаасаа таван сая төгрөгөөс бага төлбөр авдаг сургуулиудад л тодорхой дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд хэдэн жилийн өмнө энэ журмыг шинэчилсэн гэж ойлгож байгаа гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 3 долоо хоног, 6 өдөр
Ням - Очир дарга хүсэлт өгсөн аль эсвэл өгөөгүй гэсэн баримт бичгээ олон нийтэд үзүүлэх хэрэгтэй ингэж байж асуудал шийдэгдэнэ.Цэцэгмаа захирал хотын боловсролын газар хүсэлт тавьсан бид зөвшөөрөөгүй гэсэн гэж ярилаа. Тиймээс хотын боловсролын газар шударгаар хариулах хэрэгтэй. Ням- Очир дарга сурвалжлагчийн асуултад хариулж байгааг 1. Хувийн сургуульд хувьсах зардлаар төсөв тусгасан 2. Хөрөнгө оруулалтын зардал төсөвт тусгаагүй гэж ойлголоо. Ер нь бичгээр хийсэн баримт хэрэгтэй.