🔴Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.

Инженерийн дэд бүтэц өнөөгийн нөхцөл байдал ба шийдэл

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 16 хувь, Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллекторын 3, 4 дүгээр хэсгийн Ф1500-1200 мм голчтой 6 км шугамыг угсарч байна. Өнгөрсөн зун үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 хүн, 160 техник, 51 мотопомпыг бэлэн байдалд ажиллууллаа. “Ub engineering” инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийт 50 га талбайд “Сэлбэ 5 шатлалт усан сан” цогцолбор барина.

6aa39d5f0e1ea02d0ac51675

Түгжрэлийн суурь шалтгаан ба шийдэл

Улаанбаатар хотод 70,080 хүүхэд суралцах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулна. Үүнээс 11 сургуулийг Азийн хөгжлийн банк, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн. Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулна. Тухайлбал, төвлөрөл ихтэй 1-р сургуулийн салбар сургуулийг хотын захын хороонд байгуулна.

Нийслэлийн хэмжээнд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгээд байна. Цаашид 158.8 км авто зам барина. Авто зам, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь барина. Одоо байгаа 115 км дугуйн зам дээр нэмээд, нийт 327.5 км дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөлөө. Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина. Иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус, 46 дунд багтаамжийн автобусаар парк шинэчилнэ. Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгоно.

Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдана. “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай замын автобус, метро, трамвай, дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

6aa39d640e1ea02d0ac51676

Агаарын бохирдол эх үүсвэр ба шийдэл

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байна. “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Нарны эрчим хүч болон шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хий, 408 өрхийг нарны эрчим хүчинд холболоо. Найман уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид 273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна.

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дэлхийн банк, UNDP, GGGI зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

6aa39d760e1ea02d0ac51677

Засаглал ба төрийн үйлчилгээ

Иргэнд ээлтэй хотыг хөгжүүлж, open.ulaanbaatar.mn системд 2026 оны 221 хөрөнгө оруулалтын төсөл, стратегийн 16 мега төслийн төсөв, гүйцэтгэгч, явцыг нээлттэй болгосон. Мега төслүүдээс ДЦС-5, олон түвшний уулзвар, дүүжин замын тээвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Улаанбаатар трам эхний тавд эрэмбэлэгдлээ. Хиймэл дагуулын зурагт суурилсан дижитал хяналт, ухаалаг камерын нэгдсэн сүлжээнд суурилсан хяналт, хотын бүтээн байгуулалтад иргэд хяналт тавих боломжийг бий болгоно. “Хотын дарга сонсож байна 150-150” платформоор иргэдээ сонсож ажиллаж байна.

6aa39d920e1ea02d0ac51679

Амьдрах орчны чанар ба хүүхдэд ээлтэй хот

Улаанбаатар хотод нийт 42 ногоон байгууламж барина. Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулна. Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар бэлтгэж байна. Мөн нийтийн эзэмшлийн болон иргэдийн зорчих орон зайг хамгаалж, зуслангийн бүсийн орц, гарцтай холбоотой 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалсан. Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордныг байгуулж байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлнэ.

6aa39db30e1ea02d0ac5167a

6aa39b0c0e1ea02d0ac5166f

6aa396d60e1ea02d0ac51662

6aa396dd0e1ea02d0ac51663

6aa39b300e1ea02d0ac51673

6aa396e00e1ea02d0ac51664

6aa396e30e1ea02d0ac51665

6aa396e70e1ea02d0ac51666

6aa396ea0e1ea02d0ac51667

6aa396ee0e1ea02d0ac51668

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.