🔴Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд хувийн сургуульдаа санхүүжилт авах ёс зүйгүй, увайгүй үйлдэл хийхгүй

🔴Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд хувийн сургуульдаа санхүүжилт авах ёс зүйгүй, увайгүй үйлдэл хийхгүй

Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн эзэмшлийн гэх “Их засаг кинг” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан гэх асуудал нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар, мэдээлэл өглөө. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 

-Үхэл амьдралын зааг дээр байсан хүн ерөнхий сайд болоод боловсролын сайдаа хажуудаа суулгаж байгаад өөрийнхөө сургуульд 3.5 тэрбум төгрөг тавь гэх юмуу. Ийм арилсан дотортой юм гэж байх уу. Та бүхэн бодоод үз дээ.

Энэ эксэл файлыг зориуд тараасан, гүтгэсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг олно. Цагдаагийн байгууллага, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдье.

Ерөнхий сайдтай холбоотой эксэл файл задруулсан тэр түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын бүлэглэл юм. А.Ариунзаяагийн бэр нь гишүүн О.Саранчулуун, туслах нь хоёр дахь н.Сийлэгмаа. Эд нар түгжилдэж ерөнхий сайдын сургуультай холбоотой эксэл файлыг задруулсан. 

Улс төрийн хуйвалдаан хийж байгаад харамсаж байна. Надад айх ичих хойш ухарах өчүүхэн бодол байхгүй. Ерөнхий сайд Н.Учралын шударга ёсны тэмцэлд хамт байна. Хэн нэгэн золиослогдох ёстой бол тэр нь би өөрөө байна.

Жагсаалтаар сонгогдсон хэдэн гишүүдийн амбиц дийлэхээ болилоо. Хэл ам, амбиц, шунал нь дийлдэхгүй болсон байна. Тойргоос сонгогдсон гишүүд нь илүү дээр юм байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.