М.Даделхан нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар шалгаж байна

М.Даделхан нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар шалгаж байна

Ховд аймагт арван настай А.А охин 2026 оны наймдугаар сарын 01-ний өдөр хөршийнхөө тарвас хураах ажилд яваад сураггүй алга болсон билээ. 

Эрэн хайх ажиллагааны явцад охины цогцсыг наймдугаар сарын 14-нд олж илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үеэр охиныг хөрш айлынхан нь тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж, булсан талаар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл гарсан. 

Уг хэрэгт хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр болон хүү Д.Чингис нарыг цагдан хорьж, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Тэднийг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа аж. Тус зүйлд заасан гэмт хэрэгт 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан байна. 

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одонтунгалаг Бадарч 3 долоо хоног
Эх хүн нинжин сэтгэл гаргаад эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн бол амьд ч байх бсан билүү гэж бодогдож бна. Үнэхээр хэлэх үг олдохгүй бна аав ээж хүү 3 хамтран цогцосыг шатаагаад нүхэнд хийгээд 14 хоног юу ч бодоогүй юм шиг нуун дарагдуулсан ийм хүмүүс хүн нийгэмд яагаад ч алхаж бхгүй насаараа ялаа эдлэх ёмтой.
Bayrjargal 3 долоо хоног
Dawarsan Mongolian huuliig ulandaan gishigsen nuhdvvdiig shudrgaar shvvh yas mahandan medrvvl bvh nasaar ni hori
Баасандорж Тунгалаг. 3 долоо хоног
Юун 12 жил гэдэг бол тэдэнд бэлэг гэсэн үг. Бүх насаар нь хорь.Тэндээ ясаа тавина биз.
Otgontuya 3 долоо хоног
хөөрхий охин ямар их гомдсон болдоо бодохоор өр эмтэрч бн😭өөрсдөө адилхан үр хүүхэдтэй байж даанч дээ
Шөмбөө 3 долоо хоног
Их л муухай хэрэг хийлээ. Хөрш айл байж хүн чанаргүй. Улс орон даяар охиныг эрэн хайх ажиллагаа явагдаж байхад хуулийг уландаа гишгэж нуун дарагдуулсан.Цаазын ял өгөөч.
Отгоо 3 долоо хоног
Buh nsraanrrni horisonnindeereshdee
Дулмаа 2 долоо хоног, 6 өдөр
Машинаар дайрсан гэдэг нь худлаа Хүү нь хүчиндэж алаад аав ээж 2тойгоо нийлж шатаагаад талбайдаа булсан. Эмнэлэгт орон дээр ямар ч хувиралгүй худлаа хуцаад эхнэр нь бас худлаа улиад энэ 3ийг бүх насаар нь шоронд ялын эдлүүл. ⁉️⁉️⁉️
Хишгээ 2 долоо хоног, 5 өдөр
Юуг тодорхой юман дээр шалгаж цаг алдаад байдаг юм бэ хаашдаа хийсэн хэрэг тодорхой юман дээр новшнууд бас татвар мөнгөөр тэжээлгээд хэвтэнэ цаазын ялыг сэргээх л хэрэгтэй.