Б.Батцэцэг: Дараагийн Хууль зүйн сайд сонгогдох хүртэл кабинетын аль нэг сайд орлоно. Б.Энхбаяр орлохгүй

AI хөрвүүлсэн
Б.Батцэцэг: Дараагийн Хууль зүйн сайд сонгогдох хүртэл кабинетын аль нэг сайд орлоно. Б.Энхбаяр орлохгүй

Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:
 
-Сүүлийн өдрүүдэд хууль зүйн сайд болон харьяа байгууллагуудын хооронд ноцтой гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл хийж, үүссэн нөхцөл байдлын улмаас дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эрсдэл учирсан төдийгүй хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэл алдрах асуудал үүссэн гэж Ерөнхий сайд үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд салбарын сайдыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
 
Мөн уг асуудалтай холбогдуулан сүүлийн хоёр өдрийн турш олон нийтэд нэр нь дурдагдсан, өөрсдөө мэдэгдэл хийсэн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг холбогдох агентлаг, байгууллагын дунд болон дээд шатны албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгуулах үүргийг Ерөнхий сайд өглөө. Ингэснээр үнэн мөнийг нь хуулийн дагуу тогтоолгож, олон нийтэд үүсээд буй эргэлзээг арилгах чиглэл баримталж буй.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын дараагийн томилгоо хийгдэх хүртэл Засгийн газрын танхимын аль нэг сайд тус яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх бөгөөд одоогоор хэн ажиллах нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.