Х.Амантай: Исламын шашинд хүн газар шорооноос үүссэн, тиймээс газар шороонд очих ёстой гэсэн айлдвар байдаг

AI хөрвүүлсэн
Х.Амантай: Исламын шашинд хүн газар шорооноос үүссэн, тиймээс газар шороонд очих ёстой гэсэн айлдвар байдаг

"Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Казах иргэд исламын шашны уламжлалын дагуу талийгаачдаа оршуулдаг заншилтай холбоотой сүүлийн үед Баян-Өлгий аймгийн газар ашиглалт, бэлчээрийн хүрэлцээний асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байгаа юм. Иргэдийн дийлэнх нь энэ асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа гэж үзэн нийтийн өргөдөл санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 100,237 иргэн өргөдлийг дэмжин гарын үсэг зураад байна. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбар эрдэм шинжилгээний ажилтан Х.Амантай "Монголын казахуудын оршуулгын зан үйл: уламжлал ба орчин үе" сэдвээр илтгэл танилцуулжээ. 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Амантай: 

-Казахууд бүх хүнээ малын бэлчээрт оршуулдаггүй байсан. Хаад, язгууртан, овгийн ахлагч хүмүүст л бунхан барьж оршуулдаг. Исламын шашны холбооны тэргүүн болон зарим хүмүүс Баян-Өлгий аймгийн оршуулгыг цэгцлэхтэй холбоотой төсөл ИТХ-аар оруулсан ч дэмжээгүй юм билээ.

Олон нийтийн дунд өнөөгийн Баян-Өлгий аймагт үүсээд байгаа "чимээгүй хот"-ыг 1990-ээд оноос хойш л бий болсон мэтээр өрөөсгөл ойлгох хандлага байдаг ч энэ нь тийм биш. Харин урт удаан цаг хугацааны туршид бүрэлдэн тогтсон үзэгдэл. 

Казахууд Монгол нутагт анх XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн бага багаар нүүдэллэн ирж суурьшсан түүхтэй. Үүнээс хойшхи 150 гаруй жилийн хугацаанд тухайн газар нутагт үе үеийн хүмүүс тасралтгүй амьдарч ирсэн. Энэ хугацаанд тэдгээр хүмүүсийн булш, бунхан нэг дор төвлөрөн, яваандаа томорч, өнөөгийн хүрээ хэмжээнд хүрсэн байдал ажиглагдаж байгаа. 

1990-ээд оноос өмнө ч, хойно ч цаг үеийн нөлөөгөөр тодорхой хэмжээний ёс заншил алдагдсан зүйл байсан ч оршуулгын байршил, нэг дор төвлөрүүлдэг уламжлалт хэлбэр нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. 

Казах, монгол ч тэр ялгаагүй эсгий туургатнууд бунхан хийдэг байсан. Манай Ил хаан, Зүчи хааны бунхан зэргээр дээр үед бунхнууд байсан. Тэр уламжлал хадгалагдаж үлдсэн байна гэв. 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 долоо хоног, 6 өдөр
Хятадын Шинжанд яаж оршуулдаг юм, тэр жишигээр шийдвэрлэж болох юм. Ямар хаадууд биш, бүх хүн бунхан бариулна гэдэг нь хуульд нийцэхгүй.
Аб 2 долоо хоног, 5 өдөр
Ойлгохыг хүсвэл зөв л хэлсэн байна
harhun 2 долоо хоног, 3 өдөр
Mongoliin nutag devsger deer zovhon Mongoliin huuli,yos zanshil uilchilne.