Хилийн боомтуудыг түр хугацаагаар хаана
БНХАУ-д намрын дунд сарын баяр болж буйтай холбоотойгоор Монгол, Хятадыг холбодог авто замын 11 боомтын үйл ажиллагааг энэ сарын сүүлээр түр зогсоох шийдвэр гарсан байна.
Боомтуудын зарим нь нэг хоногийн хугацаатай түр хаагдах аж. Харин Ховд аймгийн Байтаг боомт гурав хоног ажиллахгүй.
Тухайлбал Булган, Замын-Үүлд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомтын үйл ажиллагааг есдүгээр сарын 25-нд нэг хоног түр зогсоно. Ховд аймгийн Байтаг боомт есдүгээр сарын 25-27-ны өдрийг дуустал ажиллахгүй юм байна.
Иймд иргэд, аж ахйн нэгж, тэр дундаа экспорт, импортын авто тээвэр эрхэлдэг компаниуд боомтын хуваарьтай уялдуулан тээвэрлэлтийн хугацаагаа төлөвлөнө үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.