Тээврийн хэрэгслийн ойрын болон холын гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна

Тээврийн хэрэгслийн ойрын болон холын гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна
“АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ – ХАРИУЦЛАГАТАЙ ТЭЭВЭРЛЭЕ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд MNS 4598:2025 стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Автотээвэр (авто зам)-ийн хяналтын улсын байцаагчид, техникийн хяналтын үзлэгийн инженер, техникч нар Тээврийн цагдаагийн албаны алба хаагчидтай хамтран иргэдийн тээврийн хэрэгсэлд “ГЭРЭЛ” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн ойрын болон холын гэрлийн чадал, тусгал, тохируулгыг тусгай хэмжих төхөөрөмжөөр шалгаж, стандартын шаардлага хангаагүй гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.
 
Жолооч та бүхэн:
• Стандартын шаардлага хангасан гэрэл ашиглах;
• Гэрлийн тохируулгаа зөв хийлгэх;
• Холын замд өөдөөс ирж буй болон урд яваа тээврийн хэрэгсэлд гэрлээ шилжүүлэх;
• Бусдын үзэгдэх орчинд саад учруулахгүй байх;
• Замын хөдөлгөөнд бусдыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.