Том оврын автобусны ойрын болон холын гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулж байна

Том оврын автобусны ойрын болон холын гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулж байна
Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч тээврийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд “АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ – ХАРИУЦЛАГАТАЙ ТЭЭВЭРЛЭЕ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Арга хэмжээний хүрээнд Автотээвэр (авто зам)-ийн хяналтын улсын байцаагчид болон техник хяналтын үзлэгийн инженер, техникч нар “ГЭРЭЛ” арга хэмжээг хэрэгжүүлж, том оврын автобусны ойрын болон холын гэрлийн чадал, тусгалыг тусгай хэмжих төхөөрөмжөөр шалган, стандартын шаардлага хангахгүй хэт хурц болон бүдэг гэрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулж, шөнийн цагаар зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
 
Тээврийн хэрэгслийн өмчлөгч, ашиглагч, жолооч та бүхэн стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглаж, гэрлийн бүрэн бүтэн байдал, тохиргоог ханган зорчихдоо холын гэрлийг замын нөхцөл, үзэгдэх орчинд тохируулан зөв ашиглаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.