COP17 хурлын үеэр зочдыг угтах, үдэх тээвэр зохион байгуулалтын жолооч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
Улаанбаатар хотод "08 дугаар сарын 17-28ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн дулаарал цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр үйл ажиллагаанд оролцох зочдыг угтах, үдэх тээвэр зохион байгуулалтын үйлчилгээнд ажиллах тээвэрлэгч байгууллага болон жолооч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтаар жолооч нарт тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн авах, соёлтой боловсон үйлчлэх талаарх мэдлэг чадварыг олгосон.
Тээвэрлэлтэд ажиллах тээврийн хэрэгслүүдийн техникийн бэлэн байдлыг хангасан эсэхийг шалган тээвэрлэлтийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.