Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлнө

Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлнө

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах болон татвараас чөлөөлөх харилцааг зохицуулдаг.

Одоогийн зохицуулалтаар бизнесийн зориулалттай бус, иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд хоёр ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хувь, хэмжээгээр /0.6-2.0 хувь/ татвар ногдуулж байна.

Хэдхэн жилийн өмнө авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна. 

Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг. 

Иймд иргэний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар боловсруулжээ. Уг хуулийн төсөлд олон нийт та бүхэн саналаа өгөх боломжтой. 

Санал өгөх линк: https://d.parliament.mn/.../c21ba094-9bec-407a-bc73... 

 

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Засаг 2 долоо хоног, 6 өдөр
Иргэн бүрт авто зогсоол байдаг уу, хэнд зориулсан чөлөөлөлт вэ судлаарай манайхаан?
Зочин 2 долоо хоног, 5 өдөр
Маш зөв шүү төр нь ард иргэдийнхээ үл хөдлөх хөрөнгө рүү улайран дайрч байгаа нь зохисгүй 2,3 зогсоолтой бол одоо яая гэхэв
Зочин 2 долоо хоног, 5 өдөр
А. Ганбаатар гишүүн зөв хуулийн төсөл боловсруулжээ. Нялх хүүхэдтэй залуу гэр бүл өр зээл тавин байж ганц зогсоол авсан чинь жил бүр өндөр татвар төлөх болчихлоо. Дээр нь олон жил төлөх байрны зээлтэй.
Зоригт 2 долоо хоног, 4 өдөр
Аль цагт нураасан тоосгон гражаас үл хөдлөхийн татвар нэхээд байх юмаа! Үл хөдлөхийн газар газрын харилцаа хоёр чинь цахим мэдээлэл байдаггүй юм уу МАН аа???
ЗОЧИН. 2 долоо хоног, 3 өдөр
Байрны орцны харалдаа 20м дотор байгаа талбай тухайн байрны оршин суугчдын эзэмшил машины зогсоол болгомоор байтал Нэг компани орцны үүдрүү тулгаад нэг машин явхаар зай үлдээгээд БАЯН ЦЭЭЛИЙНАРД МАШИН УГААЛГЫН ГАЗАР бариад ажиллуулаж байгаа энийг ер нь эртнээс тухайн 2 байрны оршин суугчдын цонхыг үзэгдэх орчинтой болгохгүй бол яваандаа тулгаад том байр барина гэж санаа гаргах вий дээ эртнээс нь цэгцлэж чөлөөлөхгүй бол нэг ийм эзэмшлийн маргаан үүсэх вий
Мunkhtuya Victoria 2 долоо хоног, 2 өдөр
Иргэний 1 авто авто зогсоолыг татвараас чөлөөлөх нь маш зөв. Дэмжиж байна.