Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна

Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна
 
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
 
Монгол Улсын MNS 4599:2026 "Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд" стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур гэмтсэн, эсхүл байхгүй болсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын арга хэмжээ авч байна.
 
Иргэд, жолооч нарын анхааралд:
Дуу чимээний шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөнө үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.