“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгуулан хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, арга хэмжээгээ хэлэлцлээ.
 
2026 оныг “Аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, аюулгүй, хүртээмжтэй, ухаалаг автотээврийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд эхний хагас жилийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
2026 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон Зам, тээврийн сайдтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний хүрээнд нийт 10 зорилт, 52 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар төлөвлөсөн ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.
 
Өнгөрсөн хугацаанд “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь төрөөс баримталж буй бодлого, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж, автотээврийн салбарын аюулгүй байдал, цахим шилжилт, төрийн үйлчилгээний хүртээмж, бүтээн байгуулалт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр бодит үр дүнгүүдийг гаргалаа.
Тайлангийн хурлын үеэр байгууллагын удирдлагууд “Аюулгүй тээврийн жил”-ийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулан, аюулгүй, хүртээмжтэй, ухаалаг автотээврийн тогтолцоог хөгжүүлэх үйлсэд бүх шатны байгууллага, хамтран ажиллагчид, албан хаагчдыг идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг уриаллаа.
 
Мөн хурлын үеэр 2026 оны эхний хагас жилийн хугацаанд салбартаа үр бүтээлтэй, идэвх зүтгэл гарган ажилласан шилдэг албан хаагчдыг шагнаж, урамшуулан, хөдөлмөр бүтээлийг нь үнэлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.