"Хүн бүрт хүртээмжтэй тээврийн үйлчилгээг бий болгох нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

"Хүн бүрт хүртээмжтэй тээврийн үйлчилгээг бий болгох нь" сэдэвт сургалт зохион байгууллаа
 
Өнөөдөр /2026.06.30/ "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий ажлын хэсгээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-той хамтран "Хүн бүрт хүртээмжтэй тээврийн үйлчилгээг бий болгох нь" сэдэвт сургалтыг Зам, тээврийн яамны "Их нүүдэл" танхимд амжилттай зохион байгууллаа.
 
Сургалтад "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдлага, ажилтнууд хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хэрэгцээ, хүртээмжтэй орчны ач холбогдол, тээврийн үйлчилгээнд тэгш хүртээмжийг хангах арга зам, үйлчилгээ үзүүлэх үеийн зөв хандлага, харилцааны талаарх мэдээллийг хүргэлээ.
 
Энэхүү сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй тээврийн үйлчилгээг төлөвшүүлэх, байгууллагын ажилтнуудын мэдлэг, хандлагыг сайжруулах, хүний эрхэд суурилсан үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ae67105e41f44c7b9ca5fd89299661c1
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.