“ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ & ЭКСПО – 2026” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Алсыг харъя — Органикийг сонгоё” уриан дор зохион байгуулагдаж буй “Төв Азийн III Органик Форум & Экспо-2026” олон улсын арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Тус форум нь Монгол Улсын органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүний хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, салбарт тулгамдаж буй асуудал, хөгжлийн боломж болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, туршлага, шийдлийг хэлэлцэх олон улсын хэмжээний чухал арга хэмжээ болж байна.
Нээлтийн үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал: “Органик үйлдвэрлэл нь зөвхөн химийн бодисын хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал биш. Энэ нь хүнсний аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нөөцийн зохистой хэрэглээ, мал аж ахуй, газар тариалангийн тогтвортой хөгжил, цаашлаад олон улсын худалдаа, экспортын өрсөлдөх чадвартай нягт холбоотой хөгжлийн чухал чиглэл юм. Энэ бүхний суурь нь стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэл, хэмжил зүйн найдвартай тогтолцоо билээ.”
Стандарт, хэмжил зүйн газар нь органик үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний чанарын дэд бүтцийг боловсронгуй болгох, олон улсын стандарт, сайн туршлагатай уялдуулах, тохирлын үнэлгээний чадавхыг нэмэгдүүлэх, хэмжилтийн үнэн зөв байдлыг хангах замаар салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Энэ хүрээнд цаашид:
* Органик үйлдвэрлэлтэй холбоотой үндэсний стандартыг олон улсын стандарт, сайн туршлагатай уялдуулах;
* Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;
* Лабораторийн сорилт шинжилгээ болон хэмжил зүйн чадавхыг нэмэгдүүлэх;
* Үйлдвэрлэгч, баталгаажуулалтын байгууллага, лаборатори, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
* Тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;
* Монгол Улсын органик бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай чанарын дэд бүтцээр дэмжих чиглэлээр ажиллана.
Oрганик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.