MNS 5140:2026 "Баримт бичгийн стандарт" шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэллээ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар MNS 5140:2026 "Баримт бичгийн стандарт" шинэчлэгдэн батлагдаж, 2026 оны 7-р сарын 24-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөгдөж эхлээд байна.
Энэхүү стандарт нь байгууллагын цаасан болон цахим баримт бичгийг боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааг илүү тодорхой, нэгдсэн зохицуулалтаар хангаж, практикт тулгардаг эргэлзээтэй асуудлуудыг шийдсэн болно. Шинэчилсэн стандартад баримт бичгийн нэр төрөлд өөрчлөлт ороогүй бөгөөд зарим нэр томьёо, тодорхойлолтыг илүү оновчтой болгон өөрчилсөн юм.
www.estandard.gov.mn стандартын цахим сангаас дэлгэрэнгүй үзнэ үү
Баримт бичгийн бүрдлийн хувьд өмнө хэрэглэж байсан "Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл" гэсэн бүрдэл хэсгийг "Хуулбар хувь" гэх бүрдэл хэсгээр орлуулан тусгасан нь баримт бичгийн хуулбарын бүртгэл, баталгаажуулалтыг илүү тодорхой зохицуулах ач холбогдолтой боллоо.

Стандартын анхаарал татахуйц зохицуулалтын нэг нь: "Байгууллага өөр хоорондоо болон хуулийн этгээдтэй харилцах албан бичгийн төслийг бүтцийн нэгж, ажилтан боловсруулж, эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, эсхүл чиг үүргийнхээ хүрээнд бүтцийн нэгжийн удирдлага гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулна." хэмээн тусгасан нь төслийг боловсруулах үндсэн хариуцлага нь тухайн асуудлыг эрхэлсэн нэгж, албан тушаалтанд ногдож буйг тодорхойлон тусгаж өгснөөр ажилтан, албан хаагчидын ажил үүргийн хуваарилалтад бодит шийдэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.