Хуулийн төсөл батлагдсанаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана
Лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгох, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаалах, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дэх болон улсын хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчилж өгсөн.
Лабораторийн шатлал боловсронгуй болж, олон улсын жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирч, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.