Эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг шаарджээ

Эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг шаарджээ

“Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

Иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-нд зуслан руугаа явах замд нь хоёр залуу хутга тулган 1.5 тэрбум төгрөг өг гэж шаардсан байна. Улмаар тэдний аминд халдахаар заналхийж, эхнэрийг нь авч үлдэн нөхрөөр нь 300 000 ам.доллар, мөн хэмжээний юань бэлтгүүлэн есдүгээр сарын 11-нд авахаар болсон аж. Харин цагдаагийнхан шуурхай ажиллагаа явуулсны дүнд 35 настай хоёр залууг саатуулж, барьцаалагдсан иргэдийн амь, эрүүл мэндэд ямар нэг хохиролгүйгээр тэднээс салгаж авсан байна. Өдгөө гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд нэлээд эртнээс төлөвлөн тухайн хоёр иргэнийг барьцаалж, мөнгө шаардсанаа хүлээсэн гэнэ.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zoch 1 долоо хоног, 3 өдөр
Arai davartsanuu
zochin 1 долоо хоног, 2 өдөр
Дээр байгаа лалрын 126 байхаар ард иргэд нь араггүй шүү дээ дээрээ хулгайгүй болоод ард түмнээ лалрын бодлоос нь салгаж чадахгүй арчаагүй хулгайч сэтэхүйтэй 126 байхаар араггүй!!!!!
зочин 1 долоо хоног, 2 өдөр
сэтгэхүй, аргагүй гэж бичнэ.
зочин 1 долоо хоног, 2 өдөр
сэтгэхүй, аргагүй гэж бичнэ.
Зочин 1 долоо хоног, 2 өдөр
Гадны кино үзээд хөөрсөн 2 мал. Одоо ингээд үлдсэн амьдралаа чанга дэглэмтэд өнгөрөөх болж, яая гэхэв. Хөлсөө гаргаж ажил хийгээд сайхан гэр бүй зохиогоод явахад амьдрал уг нь амттай шүү дээ.
Зоч 1 долоо хоног, 2 өдөр
Аминдаа хайргүй нариилцан 2 вэ