🔴С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа гишүүд улс орон, ард иргэдийн эрх ашгийг зөрчиж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын цахим хуудас хэрхэн шинэчлэгдсэнийг сэтгүүлчдэд танилцууллаа. Мөн энэ үеэр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ төсвийн тодотголыг хурдан хугацаанд баталбал ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Мөн өвлийн бэлтгэл хангагдана. Хүнсний нөөц бүрдүүлэх Засгийн газрын санал хэрэгжиж эхэлнэ.
Одоо нэг долоо хоногийн хугацаа алдахад төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжгүй болно. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүд хуралдаа сууж асуудал байвал хуралдааны танхимдаа ярилцаж хэлэлцэх хэрэгтэй байна. Хуралдаа ирэхгүй байгаа нь ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэсэн үг. Ард иргэд цалин, тэтгэврийн нэмэгдлээ хүлээж байна. Үнийн өсөлт, шатахууны хомстол гээд энэ өвөл тогтой байх уу, үгүй юу гэдэг олон асуудал бидэнд байна. Үүнийг шийдэх төсвийн тодотголыг гацааж байгаа хүн бол улс орон, ард иргэдийнхээ эрхийг зөрчиж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.