🔴Э.Батшугар: Эмч, сувилагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлж, эмнэлгийн тогтолцоог сууриар нь шинэчилнэ

AI хөрвүүлсэн
🔴Э.Батшугар: Эмч, сувилагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлж, эмнэлгийн тогтолцоог сууриар нь шинэчилнэ

Улсын төсөвт төлөвлөгдөөгүй асуудлууд үүссэн хэдий ч ирэх 11 дүгээр сарын 1-ний төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарынхны цалинг боловсролын салбарын жишгээр 50 хувьд хүргэн нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 

-Ирэх онд цалинг дахин 10 хувиар шат дараатай нэмэгдүүлэх бөгөөд ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж буй эмч, сувилагч нарын цалин, урамшуулал, нэмэгдэл мэдэгдэхүйц өсөх боломж бүрдсэн. 

Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдтэй биечлэн уулзаж бодит мэдээллийг өгсөн. Үүнийг албан ёсоор бичгээр баталгаажуулан хамтран ажиллаж байгаа. Эмнэлгийн ТУЗ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Гишүүд бүрдсэний дараа ТУЗ-өөс сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн шилдэг, тэнцсэн менежерүүдийг сонгох процесс үргэлжилж байна. 

Аль нэг эмнэлэгт сул цалинтай ажилтан олон байна уу, эсвэл эмч, сувилагч нь дутагдаад захиргаа, техникийн ажилтнууд нь их байна уу гэдгийг эмнэлэг тус бүрээр тооцож яримааргүй байна. Нийт сууриар нь бүгдийг нь өөрчилж, тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр ярилцаж байна. Жишээ нь, нэг тасаг заавал 20 эмч, тэдэн сувилагчтай байна гэсэн стандарт байдаг. Үүнээс болоод өвчтөн бага ирдэг эмнэлгийн захирлууд менежмент хийж зохицуулах гэхээр стандартыг зөрчсөн асуудалд ордог. 

Эмнэлэг бол нэг ёсны ААН. Тусламж үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт авдаг. Үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч нар нийт ажилтнуудын 60 хувийг, харин захиргаа болон туслах ажилтнууд 40 хувийг эзлэх ёстой гэсэн ДЭМБ-ын стандарт байдаг. Гэтэл манайд энэ пирамид эргэчихсэн, хамгийн доор байх ёстой сувилагч нарын тоо цөөн, захиргааны ажилтнууд нь олон болчихсон эмнэлгүүд байна. Тиймээс нэг эмнэлгийг онцлохгүйгээр, нэгдсэн том ажлын хэсэг гарч сууриар нь цэгцэлнэ. Дараагийн сайд хэн байхаас үл хамааран манай эмнэлгүүд чанартай, шуурхай тусламж үйлчилгээ үзүүлдэг төлөвлөлтийн тогтолцоонд шилжих ёстой. 

Улсын эмнэлгүүдэд унтуулгын тариа, хагалгааны тоног төхөөрөмжийн сэлбэг тасалдсанаас болж мэс засал хойшлогдож буй асуудал гарч хэвлэл мэдээллийн байгууллагуудаар ташаа мэдээлэл явсан. Энэ нь хоёр долоо хоногийн өмнө гарсан асуудал. Фентанил тарианы асуудлыг шийдвэрлэсэн, одоо шийдэгдээд явж байгаа гэв. 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

К 4 өдөр, 11 цаг
Сумбн эрүүл мэндийн төвд эр нчрайн тусламж үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Сумын эрүүл мэндийн төвд төрдөг асуудалыг байхгүй болгосон энэ нь иргэдэд хүнд үнэхээр аймагт төрөх жирэмсэнг аймагийн НЭ төрөх тасагт төрүүлж байх хэрэгтэй. Сумд эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэн сувилагч нарыг ажилуулдаг болоход анхаарал хандуулж хүний нөөцийн чадавхийг дэмжин хөгжүүлэх нь нэн чухал
К 4 өдөр, 11 цаг
Бодоход сумын нийт жримсэн эмэгтэй 130 байя гэж бодоход аймагт 130 уул төрүүлэхээр зөөдөг ажил хийдэг болсон нь мэргэжлийн чадвар дэвшил хөгжил мөн үү Урд сумд жирэмсэн 95 хувь төрдөг аймагт сайндаа 10 дотор жирэмсэн хүргэж төрүүлдэг байсан
Иргэн 3 өдөр, 1 цаг
Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг юм. Эмч нарт юу ч битгий өг!