🔴Б.Пүрэвдагва: КОП17 хурлын үеэр босгосон хөрөнгөө баталгаажуулахын тулд томилолтоор явсан

AI хөрвүүлсэн
🔴Б.Пүрэвдагва: КОП17 хурлын үеэр босгосон хөрөнгөө баталгаажуулахын тулд томилолтоор явсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа гадаад томилолт, нийтийн тээврийн паркийн шинэчлэл, дүүжин тээврийн төсөл, шөнийн марафон болон агаарын бохирдлыг бууруулах өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: 

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хот 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, олон улсын таван байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийн нэг нь дэлхийд технологиор тэргүүлэгч "BYD" компани. Санамж бичигт "Скай шаттл" гэх нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нийслэлд нэвтрүүлэх заалт тусгагдсан. 

Нийслэлийн удирдлагуудын зүгээс сүүлийн 20–30 жил яригдсан метро болон трамвайн бүтээн байгуулалтыг 2027 онд эхлүүлж, тухайн оны 11–12 дугаар сар гэхэд иргэдэд шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг бодитоор хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд наймдугаар сарын 28-ны өдөр хуралдаан өндөрлөсний дараахан буюу есдүгээр сарын 5-ны өдөр ажлын хэсэг "BYD" компанийн төв оффис байрлах Шэньжэнь хотыг зорьсон. 

Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Цахим орчинд мэдээлж байгаа шиг 150 сая төгрөг гэсэн өндөр дүн томилолтын зардалд гараагүй. Шийдвэр гаргах түвшний албаныхан болон техникийн багийнхан газар дээр нь очиж, туршилт болон ТЭЗҮ-ийг 12 дугаар сарын 5-ны дотор "BYD" компаниар хийлгэх зэрэг нарийн асуудлуудыг тохирсон. Энэ бол зугаалга биш, хотын ирээдүйн их бүтээн байгуулалтын хариуцлагатай ажил байсан. Дараагийн ажлын хэсэг БНСУ-д ажиллаж, "GGGI" байгууллагатай 250 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байга

Өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан шөнийн марафонд нийслэлийн болон улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Хотын зүгээс зөвхөн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажилласан. Түгжрэл болон зам хаалттай холбоотой алдаа гарсан тул цаашид тус гүйлтийг төв замаар хийхгүй байх шийдвэр гаргажээ. Дараа дараагийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НЯМБААТАР 5 өдөр, 23 цаг
АЦ ЧИНЬ БУЯН ДААЖ ЯВААРАЙ