Хадаж, бэлтгэсэн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол өвсийг хулгайлжээ
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд, иргэд, малчдад хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.