Малчид хоршин 100 хүртэлх га талбайд малын тэжээл тариалжээ

Малчид хоршин 100 хүртэлх га талбайд малын тэжээл тариалжээ
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл энэ онд 17 аймгийн 24 суманд хэрэгжиж байна. Тус төсөл нь мал аж ахуйн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд малчид хоршин, 100 хүртэлх га талбайд малын тэжээл тариалсан бөгөөд ургац хураалтын ажлыг зохион байгуулж байна.
34b84d5452e64b5da697dc90ac7e1c68
“Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Мандал” багийн 21 малчин өрх 100 га талбайгаас нийт 15 мянган боодол ногоон тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тэжээл хураалтын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
 
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга нар “Мандал” багт ажиллаж, төслийн хэрэгжилт, тэжээл хураалтын явцтай танилцлаа. Төслийн хүрээнд малчид хоршин, өөрсдийн нутагт малын тэжээл тариалж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг иргэд хэлж байна.
776fe35c35c545aaaef90f79161673ae
Төсөлд хамрагдсан “Мандал” багийн малчид өөрсдийн нутагт малын тэжээл тариалж, хэрэгцээт тэжээлийн нөөцөө бүрдүүлэх боломжтой болсон нь бодит үр өгөөжтэй байгааг онцоллоо. Тэд малчдын хоршооллыг дэмжиж, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломж олгож буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг санаачлан хэрэгжүүлж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон холбогдох хүмүүст талархаж буйгаа илэрхийлэв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.