"Онцгой байдлын хариу арга хэмжээний төсөл”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хот байгуулалт, Гамшигт тэсвэртэй байдал, Газар зохион байгуулалтын салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер Ионхи Кимийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банкнаас “Шуурхай хариу арга хэмжээ авах сонголт ба болзошгүй Онцгой байдлын хариу арга хэмжээний төсөл”-ийг (CERP) Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан уулзалтаар хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Тус төсөл нь гамшгийн үед хариу арга хэмжээ авахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхойлж, шуурхай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, боломжит хувилбарыг гаргах зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.