МИАТ компани БНСУ-ын "City Duty Free" дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ
МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус дэлгүүрээр үйлчлүүлсэн МИАТ-ийн зорчигч хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа аж.
City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.
МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт
МИАТ-ийн зорчигч нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлснээр дараах тусгай хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
|
Худалдан авалт |
Хөнгөлөлт |
|
Тамхи 2 картон |
10,000₩ |
|
$30 болон түүнээс дээш |
10,000₩ |
|
$80 болон түүнээс дээш |
30,000₩ |
|
$120 болон түүнээс дээш |
50,000₩ |
Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free
Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?
1. QR код уншуулах
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.
2. Тусгай баркод, купоноо авах
QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.
3. City Duty Free-д зочлох
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.
4. Баркод болон boarding pass-аа үзүүлэх
Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.
5. Хөнгөлөлтөө эдлэх
Хөнгөлөлт таны худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://miat.com/mn/news/city-duty-free

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.